Загвар зохион бүтээгч Кэнзо агсны хувийн цуглуулгыг үнэ хаялцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-13 15:13:24

ТОКИО. /Kyodo/. Японы нэрт загвар зохион бүтээгч Кэнзо Такада агсны Парис хот дахь байрыг нь чимж байсан хувийн цуглуулгын 400 орчим урлагийн бүтээл, эд хогшил тэргүүтэй бусад эд зүйлийг үнэ хаялцуулан худалдаалжээ.


Тэдгээрээс Хятадын Хан гүрний үед хамаарах, 2000 орчим жилийн настай модон морь /32 мянган евро/, Америкийн гэрэл зурагчин Уильям Эгглстоны бүтээл /36 мянган евро/ тус тус хамгийн өндөр үнэд хүрсэн байна.


Kenzo” брэндийг үүсгэн байгуулсан К.Такада өнгөрсөн оны 10 дугаар сард коронавирусний халдвар авсныхаа дараа 81 насандаа Парист таалал төгссөн юм.


Парисын “Artcurial” дуудлага худалдааны төвд долоон цаг гаруй үргэлжилсэн худалдааны үеэр түүний уламжлалт хувцсаа өмссөн хөрөг зураг нь мөн 24 мянга орчим еврогоор худалдаалагджээ.


К.Такадагийн амьдралынхаа сүүлийн он жилүүдийг өнгөрүүлсэн гэрт байсан эд хогшил дунд зочны өрөөндөө зүүж байсан том хэмжээтэй чийдэнгийн бүрхүүл, буйдангаас гадна өөрийн гараар хийсэн бүтээлүүд нь ч мөн багтсан байна. 

Холбоотой мэдээ