Завханы бүх сум хогийн машинтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-20 21:16:10

Завхан аймгийн 16 сум хог тээвэрлэх зориулалтын машинтай болжээ.

Өнгөрсөн жил Завханы бүх сумдад хогийг дарж булах, эзэнгүй хог хаягдлыг ачиж зайлуулах, сум бүрийг хогийн машинтай болгох ажил шат дараатай хийгджээ. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард хогийн зориулалтын автомашиныг долоон сум хүлээн авчээ.

Өнгөрсөн жилээс сум бүр хавар, намрын их цэвэрлэгээний аяныг жил бүр “Цэвэр, цэмцгэр орчны төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулж байна. Өнгөрсөн хавар л гэхэд  давхардсан тоогоор нийт 10080 га талбайд 15420 тн хог хаягдлыг цэвэрлэж 14519 иргэн хамрагдсан дүнтэй байна. Харин аймгаас нэгдсэн бодлого боловсруулж хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааны техник, технологийг хоёр  жилд багтаан шинэчлэх, дэвшилтэт менежментийг буй болгохоор сум бүрийг хогийн машинтай болгохоор ажиллаж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ