Зуны улиралд хийх дулааны шугам сүлжээний засварын хуваарийг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-13 12:49:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас энэ оны зуны улиралд хийх дулаан хангамжийн шугам сүлжээний тоноглолын засвар үйлчилгээний хуваарийг гаргаад байна. 

Засвар үйлчилгээний ажил 5 дугаар сарын 16-наас эхлэх юм. 8 дугаар сарын 16 хүртэл үргэлжлэх шугам сүлжээний тоноглолын засвар үйлчилгээний үеэр хэрэглээний халуун усыг мөн хязгаарлана. Хуваарьт заасан хугацаанд шөнийн ээлжийн бригад ажиллах юм. 


Түүнчилэн "Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас хийж буй цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ үргэлжилж байна. Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын мэдээллийг хүргэжээ.


Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэглэгчдийг хүлээцтэй хандахыг  хүслээ. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэхээ мэдээлж байна. 




Холбоотой мэдээ