Хүлэмжийг бүрэн хүчин чадлаар нь ашиглахад дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-12 16:44:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ОНХС-гийн 630 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2016 онд Сайнцагаан суманд “Өвлийн нарлаг хүлэмж” барьсан ба хүлэмжийн ашиглалт муудсаны улмаас ургацынхаа 30 хувийг авдаг ажээ.

Аймгийн удирдлагуудын зүгээс  тус хүлэмжийн ашиглалтын байдалтай танилцах үеэр Засаг дарга Ц.Мөнхбат хүлэмжийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж, эрүүл хүнсний ногоогоор ард иргэдээ хангах, цаашлаад ногоо тарих сонирхолтой иргэдийг сурган чадавхжуулах, бойжуулах түшиц бааз болгон ажиллуулах хэрэгцээтэй байгааг онцлоод хүлэмжийг эрчим хүчээр хангах, поликорбанат хавтанг солих зэрэг нэн шаардлагатай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Энэхүү хүлэмжийг бизнес эрхлэгч Б.Нармандах түрээслэн ашигладаг ба хүлэмжийн нөхцөл байдлын талаар “энэ хүлэмж 350 мкв талбайтай, 100 хувь ашиглах боломж байгаа ч поликорбанат хавтан нь цаг агаарын нөхцөлөөс болоод өнгө шарлан түлэгдсэн, цооролт явагдсан, давхаргаар нь элс шуурч, гэрэл орох нөхцөлийг хаасан зэргээс шалтгаалан бүрэн гүйцэд ургац авч чадахгүй байгаа” гэлээ.  

Холбоотой мэдээ