Малын тэжээлийн ургамлын тариалалт 15 га- гаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-20 18:07:43

Дундговь аймагт төмс, хүнсний ногооны өнөө жилийн тариалалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ онд Дундговь аймгийн хэмжээнд 110 га талбайд төмс, хүнсний ногоо тариалах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 15 суманд нийт 38 га- д төмс тариалахаас 26.3 га,  17 га- д хүнсний ногоо тарихаас 13 га- д, 15 га- д жимс жимсгэнэ тарихаас 12 га- д тус тус  тариалалт хийсэн байна. Тариалалтын эцсийн мэдээ энэ сарын 25 гэхэд эцэслэн гарна гэдгийг ХХАА- н газрын агрономич н.Эрдэнэтунгалаг хэллээ.

Энэ жил өсч буй тариалалт бол малын тэжээлийн ургамал болж байна. Өнгөрсөн жил Дэрэн сумын нутаг дахь “Эрдэм шинжилгээ, туршилт, үйлдвэрлэл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харъяа тариалалтын талбайн 25 га- д малын тэжээлийн ургамал тариалсан бол энэ жил тариалалтын талбайг 40 га болгож өргөжүүлсэн байна. Өнгөрсөн жилийн 30 гаруй тонн ургац хураан авч, ургацаараа малын багсармал тэжээл үйлдвэрлэн, аймгийн нөөцөд нийлүүлсэн. Энэ үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс тариалалтыг 15 га- гаар нэмэгдүүлж, үүнд орон нутгийн хөгжлийн сангаас 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Хүлэмжийн томоохон аж ахуйтай аймгийн ХХАА-н газрын хувьд 570 м.кв талбай бүхий хүлэмжийн тариалалтаа хийж дуусгасан байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ