Цэнгэл, Улаанхус, Дэлүүн сумын эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-12 15:09:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлалаа.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийт өртөг нь 550 сая төгрөг бөгөөд 4 багцаас бүрдсэн байна. УИХ-ын гишүүн Б.Бейсений санаачилгаар хэрэгжүүлж буй уг ажлын санхүүжилтийг  2021 оны улсын төсвөөс шийдвэрлэжээ.

Нийлүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалтад зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, гематологийн анализатор, коагуляцийн аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, суурин автоклав, биохимийн анализатор, шээсний анализатор, шүдний суурин сандал, уургийн монитор, төрөх ор, эх барихын багаж хэрэгсэл зэрэг багтжээ.

Тус аймгийн хамгийн олон хүн амтай дээрх 3 сумыг нэн шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр хангаснаар орон нутагт эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.  

Холбоотой мэдээ