Хүүхдүүд коронавируст халдвараар өвчлөх нь нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-05-11 12:08:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр хүүхдүүд өвчлөх нь ихсэж байгааг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.  


Монгол Улсад 18 хүртэлх насны 1,3 сая хүүхэд бий. Коронавируст халдвараар өвдсөн хүүхдийн ихэнх хувийг 5-14 насныхан эзэлж байна. Коронавируст халдвар хүүхдүүдэд шинж тэмдэггүй илэрч байгаа тул гэр бүлдээ халдаах эрсдэл их, мөн бага насны хүүхдүүд шинж тэмдгээ илэрхийлж чадахгүйгээс бусдадаа халдааж байгаа аж.  


Халдварын нийт тохиолдолд эзлэх хүүхдийн өвчлөл сарын өмнө 18 хувьтай байсан бол, өчигдрийн байдлаар 21,1 хувьтай болжээ. Энэ нь дархлаажуулаагүй хэсэг өвчлөлийн хувийг өсгөх хандлагатай байгааг Б.Буянтогтох дурдаад, хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэж байна гэж байгаа ч цаашид хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүүхдүүдэд халдвал хүндрэх эрсдэлтэйг тодотгов. 

Холбоотой мэдээ