Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-10 17:58:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн багтай хамтран сумдын ИТХ-ын төлөөлөгч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна.

Төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон УИХ-ын тамгын газар хамтран 2017-2021 онд хэрэгжүүлж байгаа ба төрийн байгууллагуудын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, залуус болон эмзэг бүлгийн иргэдийн оролцоог дэмжих зорилготой ажээ.

Энэ удаагийн сургалтад хуваарийн дагуу Говь-Угтаал, Цагаандэлгэр сумын 26 төлөөлөгч хамрагдаж байна.

Тус сургалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгож, сумын ИТХ болон төлөөлөгчдөд учирдаг бэрхшээлийн талаар хэлэлцүүлж, шийдвэрлэх гарц, арга замыг хамтран тодорхойлсон байна.  

Холбоотой мэдээ