Шинээр 639 хүнээс коронавирус илэрч, 8 хүн нас баржээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-05-10 11:03:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 639 хүнд коронавируст халдвар илэрчээ. 


Энэ нь дөрөвдүгээр сарын 10-наас хойших хамгийн бага үзүүлэлт юм. Шинээр батлагдсан тохиолдлуудын  630 нь дотоодод бүртгэгджээ. Үүний нь 593 нийслэлд, 30 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах 9 тохиолдол  батлагджээ.


Ингэснээр дотоодын нийт халдвар 44 771, Улаанбаатарынх 39 918, орон нутгийнх 4853 болж байгаа бол гадаадаас нийт 507 тохиолдол зөөвөрлөгджээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол  45 мянга 459 болж байна. Сүүлийн 24 цагт 1287  хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо  32 мянга  660 боллоо.  


Түүнчлэн коронавируст халдварын улмаас 49-89 насны найман хүн өчигдөр нас баржээ. Манай улсад коронавируст халдвараар  нийт 170 хүн эндээд байна. Тиймээс эрсдэлтэй насны бүлгийнхэн олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлахыг ЭМЯ-наас сануулав.


Харин гэрийн ажиглалт хяналтад хөнгөн хэлбэрийн 5944 хүн эмчилгээ үйлчилгээ авч байгаа бол 1864 хүнд тандалт судалгаа хийж байна.

 

Одоогоор коронавируст халдварын улмаас  4800 хүн эмчлүүлж байгаагаас 110 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1542 нь хүндэвтэр, 506 нь хүнд, 2642 нь хөнгөн хэмээн оношлогджээ.


Холбоотой мэдээ