Зарим хязгаарласан үйл ажиллагааг шат дараатай нээхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-08 16:07:54

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан. Иргэдийн дунд хязгаарласнаас бусад үйл ажиллагааг нээх эсэх дээр эргэлзээ байсан. Харин өнөөдөр аймгийн Шуурхай штабаас зарим хориглосон үйл ажиллагаа, барааны захуудыг тодорхой горимын дагуу шат дараатай нээхээр болсныг мэдэгдлээ. Мөн дараах 19 чиглэлийн үйл ажиллагааг шууд зөвшөөрч байгааг танилцууллаа.

1. Эрчим хүч, дулаан ус хангамж

2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3. Шүүх, өмгөөлөл, нотариат

4. Шатахуун, түлшний хангамж

5.Хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт

6. Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, тээвэрлэлт, 

7. Банк, санхүүгийн байгууллага

8.Газар тариалан, өвс тэжээл,түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тээвэрлэлт, худалдаа

9. Харилцаа холбоо, шуудан илгээмж

10. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа

11. Хэвлэл мэдээлэл

12.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

13. Геологи, уул уурхай, хайгуул

14. Орон сууц, нийтийн үйлчилгээ, СӨХ

15. Буяны ажил

16.Бүтээн байгуулалт, барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа

17. Хүнсний худалдаа

18. Нийтийн хоолны захиалгат үйлчилгээ

19. Хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох

Холбоотой мэдээ