Даланзадгадад дархлаажуулалт 59.7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-08 11:19:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадын хэмжээнд дархлаажуулалт 59.7 хувьтай үргэлжилж байна.
Энэ сарын 07-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Даланзадгад сумын хэмжээнд 18-аас дээш насны 17526 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаас 2 дахь тунгаа 1543 иргэн хийлгэжээ.
Эхний тунд нийт 10467 иргэнийг хамруулснаар сумын хэмжээнд дархлаажуулалт 59,7 хувийн статистик үзүүлэлттэй байна гэж Даланзадгад сумын Онцгой комиссоос мэдээллээ.
Даланзадгад сумын хэмжээнд дархлаажуулалтын 9 түр цэгт 31 байгууллагын 136 төрийн албан хаагч 09:00-20:00 цагийн хооронд ажиллаж байна.
Холбоотой мэдээ