"Спутник-V" вакциныг 65-аас дээш насныханд хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-05-07 14:07:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас мэдээлж буйгаар 65-аас дээш насны иргэдэд ОХУ-ын "Спутник-V" вакциныг хийж эхлээд байна.

Тухайн насныханд вакцин хийх цэгүүдийг танилцуулбал:

  • Багахангай дүүрэгт Эрүүл мэндийг дэмжих төв, 
  • Багануур дүүрэгт Эрүүл мэндийн төв, 
  • Баянгол дүүрэгт 51 дүгээр сургууль, 
  • Баянзүрх дүүрэгт 30 дугаар сургууль,
  • Налайхад мөн Эрүүл мэндийн төвд,
  • Сонгинохайрхан дүүрэгт 81 дүгээр сургууль,
  • Сүхбаатар дүүрэгт 4 болон 11 дүгээр сургууль, 
  • Хан-Уул дүүрэгт 60 дугаар сургууль болон Монгол-Солонгосын коллежийн байранд,
  • Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуулийн байранд тус тус хийж байна. 



Холбоотой мэдээ