ОХУ-д 9.4 сая хүн вакцинд бүрэн хамрагджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-07 12:40:58

МОСКВА. /TASS/. Манай улсад 13.4 сая хүн коронавирусний вакцины эхний тун хийлгэсэн бол 9.4 сая хүн хоёр дахиа хийлгээд байна гэж ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ.


Гуравдугаар сарын 31-нээс 5 дугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд вакцинжуулалтын үзүүлэлтээр хамгийн шилдэг бүс нутгуудад Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, ЧукоткЯмало-Ненецкийн автономит тойрог оржээ.


Харин хамгийн бага үзүүлэлттэйд Умард Осети-Аланийн Бүгд Найрамдах Улс, Приморийн хязгаар, Адыгей, Дагестан, Бүгд Найрамдах Кабардино-Балкари Улс багтсан байна. 


“Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэгчид 31.9 сая тун вакцин үйлдвэрлэжээ. Үйлдвэрлэгдсэн вакцинууд дунд ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Н.Ф.Гамелеягийн нэрэмжит төвийн гарган авсан “"Спутник V" вакцин тэргүүлж байгаа бол хоёрдугаарт Новосибирскийн “Вектор” төвийн гарган авсан "Эпиваккорона", гуравдугаарт Чумаковын нэрэмжит “Ковивак” бичигдэж байна.


Холбоотой мэдээ