Нийт хээлтэгчийн 77.5 хувь нь төллөжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-05-07 12:56:18

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ онд төллөх 1983.6 мянган толгой хээлтэгч малын 77.5 хувь нь төллөж, 1459.6 мянган толгой төл малыг 95 хувьтай бойжуулж байна. 


Нийт төллөх малыг төрлөөр авч үзвэл ингэ 164 толгой, гүү 23471, үнээ 69392, эм хонь 973076, эм ямаа 475641 толгой мал тус тус төллөсөн байна.


5 дугаар сарын 6-ны байдлаар 75.2 мянган толгой мал хорогдсон нь нийт малын 1.4 хувийг эзэлжээ. 


Ихтамир, Чулуут, Хангай, Өндөр-Улаан, Тариат, Өгийнуур, Хотонт, Цахир суманд малын хорогдол их байна. Харин өвчнөөр хорогдсон мал байхгүй ажээ.

Холбоотой мэдээ