Монголын электрон спортын холбоо дадлагажуулах хөтөлбөр зохион байгуулна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-05-06 14:34:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын электрон спортын холбоо /MESA/ цахим спортын шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилготой электрон спортын дадлагын хөтөлбөр явуулахаар болжээ.


Гурваас 6 сарын хугацаанд үргэлжлэх уг хөтөлбөрт их, дээд сургуулийн 2, 3 дугаар дамжааны оюутан залуус хамрагдах боломжтой юм байна.


Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсан залуус ажлын бодит туршлага олж авахаас гадна хурдацтай хөгжиж буй цахим спортын салбарыг мэргэжлийн түвшинд ойлгох, шинэ залуу хамт олны нэг хэсэг болох, инновацлаг шинэ төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцон Монголын цахим спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ бодитой оруулах боломжийг нээж өгөх боломж гарч байгаа юм.


Хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг энэ сарын 26-ныг дуустал бүртгэнэ.

Холбоотой мэдээ