Төл малын хорогдол урьд оныхоос 2.2 мянган толгойгоор нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-06 13:31:10

Ховд /МОНЦАМЭ/. Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдлын талаар Ховд аймгийн Статистикийн хэлтсээс өнөөдөр мэдээлэл хийв.

Энэ оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 1335.1 мянган хээлтэгчийн 80 гаруй хувь буюу 1097.1 мянган мал төллөжээ.

Гарсан төлийн 97.5 хувь буюу 1078.7 мянган төл мал бойжиж байна. 

Төл малын хорогдол 16.6 мянган тоо толгойд хүрч, урьд оны мөн үеийнхээс 2.2 мянган толгойгоор нэмэгджээ.

Ховд аймгийн Дуут, Мянгад, Чандмань, Эрдэнэбүрэн сум төл малын хамгийн их хорогдолтой байна.

Мал төллөлтийн ажлыг урьд оны мөн үетэй харьцуулахад Алтай, Булган, Үенч, Мөст, Дуут, Цэцэг суманд 80-95 хувь нь төллөсөн. Бусад суманд 62.5-84.3 хувь нь төллөж байгаа аж.

Дарви, Зэрэг, Мянгад суманд мал төллөлт 57.2-62.4 мянган толгойгоор доогуур байгаа нь нийт нутгаар гандуу, өвс ургамлын гарц муу, өвөлжилт хүндэрч болзошгүй байсан тул малчид малаа хээлтүүлгэд оруулаагүй. Нөгөө талаар зарим мал орой хээлтүүлэгт орсон, төлийн хорогдол, хээл хаялт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалж байна.

Одоогоор бод малын 31.5 хувь нь, бог малын 95.6 хувь нь төллөжээ.  

 

 

Холбоотой мэдээ