О.Бархүү: Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цэвэр усны хэрэглээ өнгөрсөн оныхтой харьцуулахад нэмэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-04 20:04:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас коронавирусний үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэр бохир ус, хог, цахилгаан, дулааны төлбөрийг энэ оны 7 дугаар сар хүртэл төрөөс хариуцах шийдвэр гаргаад хэрэгжүүлээд явж байна.

Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн талаар "Дундговь-Ус" ОНӨҮГ-ын дарга О.Бархүүгээс тодруулахад “Дундговь аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 30-ны байдлаар орон сууцны 1714 гаруй өрхийн цэвэр, бохир усны хэрэглээнд 116,148,795 төгрөг, аймгийн төвийн гэр хорооллын 6112 өрхийн усны хэрэглээнд 11,473,920 төгрөг, 151 аж ахуйн нэгж байгууллагын усны хэрэглээнд 59,315732 төгрөг төлсөн байна.  

Харин 14 суманд цэвэр усны хэрэглээнд 45,019,680 төгрөг төлжээ. Ер нь айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цэвэр усны хэрэглээ өнгөрсөн оныхоос бага зэрэг нэмэгдэж гарч байна. Өнгөрсөн оны тухайн сарын хэрэглээтэй нь харьцуулаад илүү гарсан төлбөрийг хэрэглэгчид өөрсдөө төлөөд явж байна” гэлээ.  

Холбоотой мэдээ