Нэр дэвшигч Ч.Улаан хилийн отряд заставуудад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-20 10:45:41

УИХ-ын сонгуулийн 24-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч. Улаан Сүхбаатар аймгаа нар зөв тойрч, сум, багуудад ажиллаж иргэд сонгогчидтой уулзаж байна.

Энэ удаад нэр дэвшигч Ч.Улаан аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн отряд, заставуудад ажиллаж хилчидтэй хийх уулзлаа. Нэр дэвшигчийг очиход эх орныхоо дархан хилийг манах цэрэг дайчид маань дөнгөж тангарагаа өргөж, хариуцлагатай албаа хүлээн авсан баяртай мөч таарчээ.

Эх орныхоо дархан хилийг манаж байгаа хилчдэд тулгамдсан асуудлуудыг нь нэр дэвшигч сонслоо. Мөн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байх 2 отрядад ажиллаж, шинээр цэргийн албанд ирсэн цэрэг дайчдын санаа бодлыг сонслоо.

Албан томилолтоор үүрэг хүлээж явдаг офицер, тэдний ар гэрийнхний өмнө тулгамдаж байгаа асуудлуудад чиглэсэн шийдвэрлэх гарцууд МАН-ын мөрийн хөтөлбөрт багцаараа орсон. Ер нь нийгмийн бүх давхрагад чиглэсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой гэдгийг нэр дэвшигч Ч. Улаан хэллээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ