Саудын Араб энэ сард хилээ нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-03 11:59:46

ЭР-РИЯД. /RT/. Саудын Араб энэ сарын 17-ноос хилээ нээж, иргэдийн гадагш зорчих хязгаарлалтыг цуцална гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.


"2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр орон нутгийн цагаар 01:00 цагаас эхлэн иргэдийн зорчих хязгаарлалтыг цуцалж, бусад улстай далайн, хуурай замын болон агаарын хилээ нээнэ" гэж мэдээлэлд тэмдэглэсэн байна.


Саудын Арабын эрх баригчид сар гаруйн өмнө коронавируст халдвараар өвчилсөн, вакцин хийлгэсэн хүмүүст, мөн 18 нас хүрээгүй иргэдэд өөр улсад халдварын эмчилгээний зардлыг даах эрүүл мэндийн даатгалтай тохиолдолд гадагш зорчихыг зөвшөөрчээ. Харин Саудын Арабад ирэх гадаадын иргэд заавал 14 хоног тусгаарлагдах ёстой байна.


Саудын Арабад өнгөрсөн хоногт 1000 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 401 500-д хүрсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 6900 гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ