Эмнэлэг, сургууль, зочид буудалд 690 ор бэлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-05-02 00:09:15
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Орхон аймагт цаашид нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн орны хүрэлцээ багасвал тусгаарлах эмнэлгээр хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, спорт заал, дотуур байрыг ашиглахаар төлөвлөж байна.

Үүнд, тусгаарлах эмнэлгээр улсын болон хувийн 7 эмнэлэг, 3 дотуур байр, 2 зочид буудлыг ашиглаж, нийтдээ 690 орыг бэлтгэж, таван байгууллагын 169 бие бүрэлдэхүүн ажиллуулахаар бэлтгэжээ. Тусгаарлах эмнэлгээр ашиглахаар төлөвлөсөн эмнэлэг, тасгууд:

  • БОЭТ-ийн Халдварт, Хүүхдийн тасаг
  • Эмнэлэг сувиллын цогцолбор
  • Ачит эмнэлэг
  • Очир- Увидас эмнэлэг
  • Баян-Өндөр Мед эмнэлэг
  • Тайхар эмнэлэгт тусгаарлана.

 

 

Холбоотой мэдээ