Замын-Үүдийн эмнэлэг 60 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-19 16:37:10

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд эмнэлгийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ оны наймдугаар сарын 06-нд болно.

Ойг угтаж тус сумын эмнэлгээс 60 бүтээлч ажлыг өрнүүлж байгаа бөгөөд ялангуяа  иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний сэтгэл ханамжийг бий болгох талаар тодорхой ажлыг өрнүүлж байгаа аж.

Ойн арга хэмжээний үеэр бага гурван насны морь уралдуулах, хүчит бөхийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ