Хүнсний 6 нэрийн барааны үнэ тогтвортой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн худалдааны төв, хүнсний дэлгүүр дэх зарим гол нэрийн барааны дундаж үнийг өчигдрийн байдлаар танилцуулбал, хонины ястай мах кг нь 12.469 төгрөгийн үнэтэй байна.
Энэ сарын 21-ний өдрийн үнэтэй харьцуулахад 0.4 хувиар өсжээ. Харин ямааны ястай махны үнэ кг нь 9987 төгрөг хэвээр байна. Үхрийн ястай мах кг нь 14.005 төгрөгийн үнэтэй байгаа нь 21-ний өдрийнхөөс 0.7 хувиар нэмэгджээ.
Нэгдүгээр гурилын үнэ Улаанбаатар хотод 1376 төгрөг байгаа нь энэ сарын 21-нийхээс өөрчлөгдөөгүй байна. Элсэн чихэр (кг нь 2751 төгрөг), цагаан будаа (кг нь 3671 төгрөг), сүүний (литр нь 2841 төгрөг) үнэ 7 хоногийн өмнөх үнээр буюу үнэ тогтвортой хэвээр байна. Савлаагүй сүүний үнэ литр тутамд 500-600 төгрөгөөр буурч 2200 төгрөг болжээ.