Тамирчдаа "Рио-2016-"д оролцуулахын төлөө чадах бүхнээ хийнэ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-06-19 14:04:07

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Reuters/. Энэ зун Рио-де-Жанейро хотод болох Олимпын наадамд тамирчдаа оролцуулахын төлөө бид чадах бүхнээ хийнэ гэж Оросын Олимпын хорооны ерөнхийлөгч мэдэгдлээ.

Риогийн олимпод хөнгөн атлетикийн 80 гаруй тамирчнаа илгээхээр Орос төлөвлөж байсныг Александр Жуков хэлэв.

Тэрбээр хэлэхдээ “Олон улсын хөнгөн атлетикийн холбооны /ОУХАХ/ гаргасан шийдвэрийг үл хайхран бид тамирчдаа олимпод оролцуулах бэлтгэлээ үргэлжлүүлэх болно” гэв.

Сэргээштэй холбоотойгоор Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцохыг түдгэлзүүлсэн шийдвэрээ хэвээр үлдээснээ ОУХАХ баасан гарагт мэдэгдсэн юм.

Бид хэрхэн хөдөлж, ямар арга хэмжээ авахаа шийдэхийн тулд хуульчидтай хамтран ажиллана гэж Жуков хэллээ.

Мөн Оросын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Бутов мэдэгдэхдээ “манай байгууллага Спортын арбитрын шүүхэд хандана” гэв.

Г.Доржханд

Холбоотой мэдээ