Цогтцэций суманд “Нэг өрх - нэг шинжилгээ" -нд 2631 өрхийг хамруулна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-04-30 18:36:49
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Нэг өрх - нэг шинжилгээ" -ээр 2631 өрхийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ сарын 29-нөөс дээрх ажлыг эхлүүлсэн бөгөөд сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1069 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Шинжилгээнд тус сумын Сийрст баг /Уурхайчин, Цэций-Уул гудамж/-243, Билгэх баг /Зүүнсуу, Цагаа-Овоо, Баруунсуу, Шинэхотхон гудамж/-284, Цагаан-Овоо баг/ Ямаанхүрэн, Өгөөмөр, Жүчээ,Тосгон/ -190, Өгөөмөр баг /Бумбан-Овоо, Их-Ус гудамж Цэцийхороолол/-352 иргэнийг хамруулжээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Даланзадгад, Манлай суманд "Нэг өрх - нэг шинжилгээ"-г амжилттай явуулаад байна.
Холбоотой мэдээ