Нэгдсэн эмнэлэг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-28 19:05:19

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болно гэж УИХ-ын гишүүний ажлын албанаас мэдээлэв.

-“Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханд хүсэлт тавьж байсны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийг эхо, рентген, амьсгалын аппарат, үйлчлүүлэгчийн монитороор хангах. Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийг диализийн аппараттай болгох зэрэг асуудлуудыг шийдвэрлээд байна. Үүнээс хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн байр, монтаж, тоног төхөөрөмж нийлүүлэлт нь хийгдээд явж байна. Цар тахлын онцгой нөхцөлийн улмаас хугацаа алдах, суурилуулах инженер, техникийн ажилчид очсон аймагтаа тусгаарлалтад орсны дараа ажлаа эхлүүлэх зэрэг хүндрэл бэрхшээлүүд гарч байгаа. Гэсэн хэдий ч Завхан аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг  тавдугаар сарын сүүлээр ашиглалт оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсноор манай аймаг маш өндөр үнээр хүчилтөрөгч худалдан авдаг байсан асуудал шийдэгдэнэ. Түүнээс гадна аймгийн Амаржих газар, мэс заслын тасаг, сэхээний тасаг хүчилтөрөгчийн орчин үеийн шугамаар холбогдож, эмчлүүлэгчийн өрөө бүр шугамтай, хүчилтөрөгчөөр шууд хангах боломжтой болох юм” гэж УИХ-ын гишүүн Б.Баярсайханы ажлын албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ