ОХУ Евролын улсуудтай харилцаагаа сайжруулах хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-18 11:10:38

САНКТ-ПЕТЕРБУРГ. /Xinhua/. ОХУ-тай харилцаагаа сайжруулахыг Баруун Европын улсуудын удирдагчдад Оросын төрийн тэргүүн Владимир Путин уриаллаа.

Санкт-Петербург хотноо болж байгаа олон улсын эдийн засгийн форумд оролцож буй засгийн газрын албаны хүмүүс болон компаниудын төлөөлөгчдөд Путин  хандан үг хэлжээ.

Украины  өмнөд нутгийн Крымын бүсийг 2014 онд Москва улсдаа нэгтгэсний дараа ОХУ-д Европын улсууд эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Үүний хариуд ОХУ ч Европын Холбооны улсуудад хориг арга хэмжээ авсан билээ.

Путин хэлэхдээ “ОХУ болон ЕХ-ны хооронд үүссэн үл ойлголцлын эхлэлийг Москва тавиагүй” гээд хоёр талын харилцаа муудсанд Барууны улсуудыг буруушаав.

Тэрбээр цааш хэлэхдээ “Орос болон Европ харилцан итгэлцэл болон хамтын ажиллагаагаа сэргээх хэрэгтэй. Европын бизнес эрхлэгчид Оросын бизнесийнхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ