Малын гаралтай түүхий эдэд ноцтой зөрчил гарсангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-18 01:48:08

Завхан аймгийн ХХААЖДҮГ-ын ариун цэврийн тасагт Улиастай сумын дөрвөн сүүний фермерээс 10 дээж бүхий  100 л сүүнд шинжилгээ хийжээ.

Мөн хоёр дээж бүхий 34 кг мах, дөрвөн дээж бүхий 300 ширхэг өндгөнд батлагдсан стандарт арга зүйн дагуу холбогдох шинжилгээнүүдийг хийжээ. Шинжилгээгээр ноцтой зөрчил гараагүй байна. Түүнчлэн нян судлалын тасагт Цагаанхайрхан, Тэлмэн, Алдархаан, Тосонцэнгэл  зэрэг 10 сумын  47 эмгэгт шинжилгээ хийжээ.  Шинжилгээгээр  бронхпневмони нэг, уураг зангирах 12, булчин цайх 24 өвчин оношлогджээ. Харин УМЭАЦТЛ-д 10 эмгэгт материал баталгаажуулахаар хүргүүлэн ажилласан ба хоёр эмгэгт материал нь лабораторийн шинжилгээгээр баталгаажиж ирээд байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ