Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9,5 жил байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-27 12:54:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9,5 жил байгаа нь бусад улс орны дунджаас 2 дахин их байна.


Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1992 онд 4,2 байсан бол өнгөрсөн онд 9,5 болж нэмэгдсэн нь бодлогын түвшинд анхаарах хэмжээнд хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.


Өнгөрсөн онд шинэ төрсөн эрэгтэй хүүхэд 66,7 жил, эмэгтэй хүүхэд 76,2 жил амьдарна гэсэн тооцоо гарсан аж.

Дундаж наслалт гэдэг нь шинэ төрсөн хүүхдийн цаашид амьдрах хугацааг хэлдэг бөгөөд хүний амьдрах хугацааг тодорхойлох гол хэмжүүр юм.

 

Холбоотой мэдээ