Хөдөө аж ахуйн салбарын түүвэр судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-17 20:59:03
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газраас мал аж ахуйн салбарын аливаа эрсдлээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах ач холбогдол бүхий  малын түүвэр болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого зардлын судалгаа зохион байгуулж байна.

Монгол Улсын "Статистикийн тухай хуулийн"- ийн 7-р зүйлийн дагуу 6-р сарын 15-26 хүртэл орон даяар болох малын түүвэрт 68, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орлого зардлын судалгаанд 17 өрх хамруулахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн тооллогын мэдээллийг цахим хэлбэрээр боловсруулахаараа онцлог бөгөөд судалгаанд хамрагдсан өрхийн мэдээлэлд тулгуурлаж, сумын түвшний нэгтгэл гарган, аймгийн хэмжээнд комисст хүргүүлэх юм. 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ