ДЭМБ “Moderna”-гийн вакцины үнэлгээг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-26 16:54:37

ЖЕНЕВ. /Reuters/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчдийн баг АНУ-ын “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгох үнэлгээг эхлүүлжээ.


"ДЭМБ-ын техникийн зөвлөл “Moderna”-гийн вакцины талаар өнөөдөр болох хурлаар хэлэлцэх бөгөөд холбогдох шийдвэр 1-4 хоногт гарах төлөвтэй байна" гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч “Reuters” агентлагт мэдээлсэн байна.


"Moderna"-гийн вакцин нь эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтаар 94.5 хувийн үр дүн үзүүлсэн юм. ДЭМБ одоогooр “Pfizer”, “AstraZeneca”, “Johnson & Johnson”-ы вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоод байгаа билээ. 

Холбоотой мэдээ