Дорноговь аймгийн баяр наадам долдугаар сарын 20-21-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-17 18:14:24

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг захирамж гаргаж ардын хувьсгалын 95 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 85 жил, Сайншанд сум байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмыг ирэх долдугаар сарын 20-21-нд зохион байгуулах шийдвэр гаргалаа.  

Тус аймаг 14 сумтай. Сумдын баяр наадмыг долдугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд дээрх хуваарийг  Засгийн газрын 122 дугаар тогтоолын дагуу гаргасан байна.

Дашрамд дурдахад энэ жилийн баяр наадам Сайншанд сум байгуулагдсаны түүхт 55 жилийн ойг хамтатган тэмдэглэж буйгаараа онцлогтой аж.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ