Тосонцэнгэлд өнөөдөр 26 тохиолдол батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-24 12:38:13

Завхан/МОНЦАМЭ/. Тосонцэнгэл суманд 12.00 цагийн байдлаар коронавирусний 26 тохиолдол батлагдлаа.

-“Тус суманд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам харьцсан иргэдээс PCR шинжилгээг авах ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1151 иргэнээс PCR шинжилгээг авч, 1019 сорьцоос дээрх тохиолдол батлагдсан байна. Тиймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гэр гэртээ байхыг дахин зөвлөж байна гэж сумын Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ