Вакцины хоёрдугаар тунг өнөөдөр 37 мянга гаруй хүнд хийжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-23 18:17:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 16.00 цагийн байдлаар, коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад нийт 38.851 хүн хамрагджээ.

 

Суурин 120 цэг, явуулын 12 цэгт вакцины нэгдүгээр тунг 1518 хүнд хийсэн бол вакцины хоёрдугаар тунг 37.333 хүнд хийсэн байна.

 

Вакцинд хэзээ, хаана хамрагдах талаарх мэдээллийг харьяа хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар болон холбогдох мэдээллийн сувгаар хүргэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан товлосон хугацаанд дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Холбоотой мэдээ