Зарим сумын нутгаар 10-12 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ 
                                                                    Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Хайрхан, Хангай, Цэцэрлэг, Чулуут, Цахир сумын нутгаар энэ сарын 22-нд 0.0-7.0 мм цас оржээ. Бусад сумын нутгаар хур тунадас ороогүй байна.
Агаарын температур өдөртөө 0-7 градус дулаан, шөнөдөө 4-9 градус хүйтэн хоножээ. 
Цасны зузаан өнөөдрийн 08.00 цагийн байдлаар Тариат, Хангай сумын нутгаар 10-12 см, Эрдэнэмандал, Жаргалант, Өндөр-Улаан, Хайрхан, Цэцэрлэг, Цахир сумын нутгаар 3-8 см, Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Өлзийт, Хашаат, Хотонт, Чулуут сумын нутгаар 0-1 см цасан бүрхүүл тогтсон. Төвшрүүлэх, Өгийнуур сумын нутгаар цасан бүрхүүлгүй байна.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    