Хөвсгөлд 4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-23 13:09:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 339 км-т, сумын төвөөс урд зүгт 33 км-т энэ сарын 22-ны өдрийн 14 цаг 08 минутад 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нийт 58100 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 194 удаагийн хөдлөлт болсон байна.

Холбоотой мэдээ