Ажил хайгч иргэдийн ихэнх нь бүрэн дунд боловсролтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-23 11:58:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ажил хайгч болон хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс 46,7-72,2 хувь нэмэгдсэн байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.

Энэ оны эхний улиралд аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй 527, ажил хайгч 970 иргэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.9 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 5.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.5 хувийг техникийн болон мэргэжлийн, 56.6 хувийг бүрэн дунд боловсролтой, 8.6 хувийг суурь боловсролтой, 4,9 хувийг бага болон боловсролгүй иргэд эзэлж байгаа аж.

            Тус газрын Хөдөлмөрийн хэлтэс энэ оны эхний улиралд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, боловсруулах үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, төрийн удирдлагын салбарын ажлын байранд 39 иргэнийг зуучилсан байна.

Холбоотой мэдээ