Цагдаагийн газарт 7 гомдол, мэдээлэл иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-17 14:25:35

Ээлжит сонгуулийн сурталчилгаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой 7 гомдол, мэдээлэл Дундговь аймгийн Цагдаагийн газарт иржээ.

Сонгуулийн тухай хуулиар захиргааны зөрчил гарсан талаар орон нутаг дахь цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргана. Зөрчлийн талаарх нотлох баримттай тохиолдолд сум дундын шүүхийн шүүгчид шууд гомдол, мэдээлэл гаргаж болно.

Хуулийн дагуу аймгийн Цагдаагийн газарт өнөөдрийн байдлаар ирээд байгаа гомдол , мэдээллийн 5- ыг нь шалгаад Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор хоёр гомдлыг шалгаж байна гэж мөрдөн байцаагч Х. Ганболд хэллээ.

Сум дундын шүүхээс одоогоор шийдвэрлэгдсэн гомдол болон тус шүүхэд шууд ирүүлсэн гомдол мэдээлэл хараахан алга байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ