Гарсан төлийн 97 хувь нь бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-22 17:18:36

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 1983.6 мянган толгой хээлтэгч төллөхөөс өнөөдрийн байдлаар 64.7 хувь буюу 1280.6 мянган толгой хээлтэгч төллөж, 1236.6 толгой төл мал 97 хувьтай бойжиж байна. 


Малын төрлөөр авч үзвэл ингэ 152 толгой, гүү 9521, үнээ 37505, хонь 822826 толгой буюу 73.2 хувь, ямаа 410687 толгой буюу 72.9 хувь нь төллөсөн байна. 


Аймгийн нийт мал сүргийн 1 хувь буюу 56871 толгой мал хорогдсон ба өвчнөөр хорогдсон мал байхгүй байна.

Холбоотой мэдээ