Баян-Өлгий аймагт мал төллөлт 81 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-22 12:21:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд оны эхэнд тоологдсон 885 мянган толгой хээлтэгчийн 719 мянга нь төллөж, мал төллөлт 81 хувьтай байна.

Үүнээс 713 мянган төл эсэн мэнд бойжиж, бойжилтын хувь 99,2 хувь байгаа аж. Харин 6 мянган толгой төл зүй бусаар хорогджээ.

Мал төллөлт Баяннуур суманд хамгийн өндөр буюу 93 хувь, Бугат суманд 92 хувь, бусад суманд 70-89 хувьтай байна.

Ташрамд, Баян-Өлгий аймагт газар зүй, цаг уурын онцлогоос шалтгаалан мал төллөлтийн ажил бусад аймгаас хожуу эхэлж, тавдугаар сарын эхээр дуусдаг юм. 

Холбоотой мэдээ