Коронавирусний вакцины давтан тунг 1 633 иргэн тариулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар коронавирусний вакцинжуулалтын явцын талаар хэлэлцсэн байна.
Энэ сарын 19-ний байдлаар нийслэлийн 496 880 иргэн эхний тунд, 1 330 иргэн хоёрдугаар тунд хамрагджээ. Харин орон нутагт эхний тунд 140 535, хоёрдахь тунд 303 хүн хамрагдаад байна.