Ногооннуур суманд өнөөдрөөс 48 цаг тэг зогсолт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-20 13:35:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын захирамжаар тус сумын хэмжээнд өнөөдрийн 11:00 цагаас эхлэн 48 цагийн хугацаагаар тэг зогсолт хийв.

Тус сумтай хил залгаа Увс аймгийн Бөхмөрөн суманд 5 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдсан тул ийнхүү арга хэмжээ авч, сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх дэлгүүр, худалдаа үйлчилгээний газрууд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо. Мөн Тавалтайн ам, Хавцлын ам, Таван салаа, 13-ын гүүр, Арал, Усан хоолой зэрэг газарт хяналтын цэг гаргасан байна. 

Тэг зогсолтын хугацаанд Бөхмөрөн сумын иргэдтэй уулзсан иргэдийг тогтоож, маршрутыг тодорхойлон тандалт судалгаа хийх ажээ. 

Холбоотой мэдээ