УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-04-20 11:02:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо, нэг түр хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороод болон түр хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.


1.Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ 10.30 цагаас “Үндсэн хууль”  танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


Хэлэлцэх асуудал:


Оюу толгойн гэрээ, Байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох.


2. Хууль зүйн байнгын хороо 10.00 цагаас “Эх Эзэн Чингис хаан” танхимд цахимаар хуралдана:


Хэлэлцэх асуудал:


-Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт.


3.Төсвийн байнгын хороо 13.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахимаар хуралдана:


Хэлэлцэх асуудал:


-Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.


4.Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд цахимаар хуралдана:


Хэлэлцэх асуудал:


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт.

Холбоотой мэдээ