“Zeus E sports” баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-20 07:38:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим  спортын “PUBG Mobile”-ын дэлхийн аваргын хүрэл медальт, Монголын “Zeus E sports” баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрх авлаа.


Энэ сарын 27-нд эхлэх "Peace Elite Asia Invitational 2021" тэмцээн 3 сая юань буюу 1,3 тэрбум төгрөгийн шагналын сантай бөгөөд тус тэмцээнд оролцох 15 багаас 12 нь тодорчээ. Харин үлдсэн гурван баг нь энэ сарын 24-нд тодорхой болох юм байна.


“Zeus E sports” баг өнгөрсөн долоо хоногт "PUBG Mobile Pro League"-ийн Өмнөд Азийн финалд өрсөлдөн 2 дугаар байр эзэлсэн ба про лигийн Гранд финалд шалгарсан. Тэмцээний 2 дугаар байранд шалгарснаар "Peace Elite Asia Invitational 2021"-т оролцох эрхтэй болжээ.


PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн финалд zeus GODLESSS финалын үнэ цэнэтэй тоглогч болсон бол ICY, ZYOL нар хамгийн олон kill хийсэн жагсаалтын 2, 3-т бичигджээ.


PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Гранд финал тавдугаар сард болох ба “Zeus E sports” баг бүсийнхээ хүчирхэг 15 багтай өрсөлдөнө.

Холбоотой мэдээ