Гадаад худалдааны нөхцөлийн индекс 34 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-19 15:39:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад худалдааны нөхцөлийн индекс энэ оны хоёрддугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 34 хувиар нэмэгдлээ.


Гадаад худалдааны нөхцөлийн индекс (2015=100, туршилт тооцоогоор) энэ оны хоёрдугаар сард 146,5 болж, өмнөх оны мөн үеийнхээс 34, өмнөх оны эцсийнхээс 1,3 хувиар нэмэгджээ.


Экспортын үнийн индекс (2015=100, туршилт тооцоогоор) хоёрдугаар сард 149,1 болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 40,9, өмнөх оны эцсийнхээс 11, өмнөх сарынхаас 6,6 хувиар нэмэгдсэн байна. Үүнд эрдэс бүтээгдэхүүний бүлгийн үнэ 45,5 хувь (төмрийн хүдэр, зэсийн баяжмал, чулуун нүүрс) өссөн нь нөлөөлжээ.


Импортын үнийн индекс (2015=100, туршилт тооцоогоор) энэ оны хоёрдугаар сард 101,7 болж, импортын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 5,2, өмнөх оны эцсийнхээс 9,6, өмнөх сарынхаас 6,6 хувиар нэмэгдэв. Импортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 5,2 хувиар өсөхөд тээврийн хэрэгслийн (машин) бүлгийн үнэ 52,6 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

 

Холбоотой мэдээ