Эдинбургийн гүн Филипптэй салах ёс гүйцэтгэх ёслолыг Диана гүнжийнхээс хоёр дахин цөөн хүн үзжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-04-19 13:00:41

ЛОНДОН. /BBC/. Их Британийн хатан хаан II Елизаветагийн нөхөр, Эдинбургийн гүн Филиппийг оршуулах ёслолыг 1997 онд Диана гүнжтэй салах гүйцэтгэх ёслолтой харьцуулбал хоёр дахин цөөн хүн телевизээр үзжээ. 


Медиаметрийн судалгаанаас үзвэл, Эдинбургийн гүн Филиппийг оршуулах ёслолыг Их Британийн 13.6 сая иргэн телевизээр шууд үзсэн байна. Үүний 11 сая нь “ВВС” сувгаар, 2.1 сая  нь “ITV” сувгаар, 450 мянга нь “Sky News” сувгаар үзжээ. 1997 онд Диана гүнжийг сүүлчийн замд нь үдэх ёслолыг телевизээр 31 сая хүн үзэж байсан байна. 


2002 онд Их Британийн хатан хааны II Елизаветагийн ээж Боуз-Лайоныг оршуулах ёслолыг 10 сая хүн үзэж байсан бөгөөд дээр дурдсан хоёр ёслолоос ялгаатай нь бямба гарагт бус мягмар гарагт болсон байна. 2018 онд хунтайж Харри, Меган Маркл нарын хуримын ёслолыг Эдинбургийн гүнг оршуулах ёслолыг үзсэнтэй ижил тооны хүн үзжээ. 


Дөрөвдүгээр сарын 9-нд 99 насандаа таалал төгссөн Эдинбургийн гүн Филипптэй салах ёс гүйцэтгэх ёслол өнгөрөгч бямба гарагт Лондон хотын захад орших Виндзорын шилтгээнд болсон бөгөөд коронавирусний хязгаарлалттай холбоотойгоор хатан хааны гэр бүлийн хүрээнд цомхон зохион байгуулсан юм.


Холбоотой мэдээ