Коронавируст халдварын улмаас нийт 44 хүн нас бараад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-18 11:38:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Коронавирусээр халдварласан гурван хүн өчигдөр нас баржээ.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, тэдний нэг нь 44 настай эрэгтэй энэ сарын 16-нд онош батлагдаж Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байна. Мөн 51 настай эмэгтэй энэ сарын 17-нд халдвартай нь батлагдаж Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Түүнчлэн иргэн Ц энэ сарын 15-нд "COVID 19"-өөр өвчилсөн болох нь шинжилгээгээр батлагдсан байна.

 

Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нийт 44 хүн нас бараад байна.

Холбоотой мэдээ