Архангайд шинээр тохиолдол бүртгэгдээгүй, 21 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-04-17 20:24:47

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ. Архангай аймагт сүүлийн 24 цагт 263 сорьцод PCR шинжилгээ хийсэн бөгөөд шинээр тохиолдол илрээгүй. Харин 21 иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар эдгэрсэн нийт 106 иргэн байгаа ба Батцэнгэлд 3, Хайрханд 5, Эрдэнэмандалд 4, Эрдэнэбулганд 94 хүн бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжээд байна. 

Аймгийн хэмжээнд 23 цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулж, 4-р сарын 17-ны өдрийн байдлаар 3755 хүнийг хамруулжээ.   

Сүүлийн 24 цагт 32 обьектын 2003 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. 

Холбоотой мэдээ