Өндөрхангайд 2, аймгийн төвд нэг тохиолдол нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-16 21:10:51

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-16-ны өдрүүдэд Өндөрхангай, Улаангом сумын голомтоос авсан ойрын болон дам хавьтал 102 сорьцод PCR шинжилгээ хийж дууссан байна. Уг шинжилгээгээр Өндөрхангай сумын 2, Улаангом сумын 1 иргэний хариу эерэг гарлаа. Ингэснээр Увс аймагт коронавирусний халдварын тохиолдол 13 болоод байна. 

Халдвартай хүмүүсээс 4 нь эдгэж гэртээ гарсан бол бусад нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн төв болон 5 суманд тогтоосон хатуу хөл хориог дахин гурав хоногоор сунгалаа.

Холбоотой мэдээ