Хээлтэгч малын 46 хувь нь төллөөд байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-16 19:54:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 16-ны байдлаар 24 сая толгой хээлтэгч малын 11,1 сая буюу 46,1 хувь нь төллөөд байна.


Мал төллөлт баруун бүсэд 61,8, Хангайн бүсэд 44,9, төвийн бүсэд 43,6, зүүн бүсэд 34,3 хувьтай үргэлжилж байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.


Нийт 11,1 сая толгой төл хүлээн авснаас 10,9 сая буюу 97,7 хувь нь бойжиж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил үзүүлэлт  юм.


Холбоотой мэдээ