БНЭУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-04-16 13:48:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2021-2022 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/ пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.


Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан онлайнаар бүртгүүлэх боломжтой.  Хөтөлбөр 4 дүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.


Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8672, Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайт болон Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны reception.ulaan@mea.gov.in руу и-мэйл бичих эсвэл 70132248 утсаар авах боломжтой.

Холбоотой мэдээ